Thursday, December 21, 2017

Дижитал дизайн

График дизайн

График дизайн

Graphic symbols are often functionalist and anonymous,[1] as these pictographs from the US National Park Service illustrate.
График дизайн гэдэг нь дүрс, үсэг, орон зай ашиглан утга санааг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх ажиллагаа юм. График дизайныг дүрслэх урлаг, харилцаа холбооны салбарт хамааруулан авч үздэг. График дизайн нь лого, брэндбүүк гаргах, ном, сэтгүүл гэх мэт хэвлэлийн эх бэлтгэх, сурталчилгааны хуудас, зарлал, самбар, вэбсайтын график, элмент, тэмдэг, пиктографик, сав, баглаа боодол, орчны засал бүтээхэд шаардлагатай байдаг. Жишээлбэл бүтээгдэхүүний баглаа боодол нь компаний лого, чимэглэх зураг, үг, текст болон өнгө, дүрс гэх мэт цэвэр геометрын дүрсүүдээс бүтдэг. Эдгээрийг хооронд нь уялдуулах нь график дизайны хамгийн чухал хэсэг юм. Дизайн нь өөрөө хэрэглээний урлаг юм.

Гарчиг

Түүх

График дизайн нь харьцангуй шинэ урсгал хэдий ч уг нэршлийг анх 1922 оны үед Виллам Аддисон Двиггин гаргаж ирсэн.[1] Гэсэн хэдий ч график дизайн гэж тооцох болохуйц түүх дурсгалын үлдэгдлүүд олон байдаг. Жишээ нь Ромын Тражаны хананууд дээрх дүрслэл гэх мэт. 20-с 21-р зуунд сурталчилгаа, мэдээлэл, харилцаа холбооны сувгууд хүчтэй хөгжсөн учраас сурталчилгааны материал, график дизайн, уран зураг гэсэн ойлголтууд хоорондоо давхцах болсон. Энэ гурван чиглэл адилхан онол, зарчим, загварын элмент ашигладаг. Сурталчилгааны зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах явдал байдаг бол график дизайны зорилго нь "мэдээллийг эмх цэгцтэй байдлаар илэрхийлэх, санааг буулган илэрхийлэх, мэдрэмж төрүүлэхэд" оршино.[2] Манай улсын хувьд социалист нийгмийн үед илүү түлхүү хөгжиж ирсэн ба график дизайн, зураач урчуудыг ЗХУ, европын социалист дэглэмтэй орнууд руу мэргэжилтэн бэлтгэх журмаар явуулж байсан. 1990 онд ардчилсан хувьсгал эхэлсэнээр 2000-аад оны эхэн үе хүртэл уналтанд орсон байсан юм.

Хэрэглээ

Өнгө
Замын тэмдэг, техник тэмдэглэгээ, зарлал, гарын авлагаас авахуулаад маш олон төрлийн материалд график дизайныг мэдээлэл, мессэж өгөхийн тулд ашигладаг. Зурган илэрхийлэл, текст зэргийг сайжруулах замаар уншихад хялбар, гаргахдахйц болгож болдог.
Дизайныг бүтээгдэхүүн борлуулах, мессэж, үзэл санааг илэрхийлэхэд ашигладаг. Компаний лого, өнгө, сав, баглаа боодол, текст зэргийг нэгтгэн брэндинг гэж нэрлэдэг. График дизайнерууд брэндинг болон ялгарал үүсгэх үйлчилгээнүүдийг түгээмэл санал болгодог. Брэндинг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, бэлгэ тэмдгийг бусдаас ялгаруулахад ач холбогдолтой байдаг бол ялгарал нь тухайн компаний имиж, бүтэц, онцлогтой холбоотой. Брэндинг, ялгаралыг бүтээхийн тулд дизайнерууд маркетинг, харилцаа холбоо, сурталчилгааны текст бичдэг мэргэжилтэн зэргээс бүрдсэн багтай хамтран ажилладаг.
Газарзүй, шинжлэх ухаан, математик гэх мэт хичээлийн номнууд төрөл бүрийн график, диаграм, зурагтай байдаг. Жишээ нь хүний биеийн антомийн зургийг харж болно. Сургалтын материалуудыг илүү хялбар, ойлгомжтой болгохын тулд график дизайныг ашигладаг.
Нисэх онгоцны буудал, үзэсгэлэнгийн танхим гэх мэт олон нийтийн газруудад байдаг зам заах чиглэл, зааварчилгаанууд нь зорчигчдод хурдан хугацаанд, хялбар ойлгогдох мэдээлэл олгох зориулалттай. График дизайн нь тэмдэг, дүрс, өнгө зэргийг ашиглан, тодорхой зайнаас харагдахуйц дизайнууд боловсруулдаг. Жишээ нь орчны график дизайнер нь хүмүүст замаа олоход тустай дүрс хийдэг. Үүнтэй холбогдуулан "архитектурын график" гэдэг нэршлийг нисэх онгоцны буудлын тэмдэглэгээг бүтээдэг Жэйн Дэвис Доггет гаргаж ирсэн боловч 2014 оны байдлаар орчны график гэдэг үг илүү ашиглагдсан байна.[3]
Энтертайнмент салбарт график дизайныг чимэглэл, тайз засал, дүрслэл гэх мэт эд ашигладаг. Мөн ном, комик, DVD, CD-ний хавтас, киноны эхлэл, төгсгөлд гардаг танилцуулга, ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт ашигладаг. Мөн футболка, аяга гэх мэт сурталчилгаа, борлуулалтын зоруилалттай хэрэгслүүдэд бас ашигладаг.
Шинжлэх ухааны сэтгүүл, мэдээ, мэдээллийн тоо баримт, текстийг илүү ойлгомжтой болгоход ашигладаг график дизайныг мэдээний дизайн гэж нэрлэдэг. Сонин, сэтгүүл, блог, телевиз, кино зэрэгт график дизайныг чимэглэл, мэдээллийн зорилгоор түгээмэл хэрэглэдэг.

Ур чадвар

График дизайн хийхийн тулд текст, зураг, дүрслэлийг тодорхой хэв маягт оруулдаг. Уран зураг, уран бичлэг болон бусад техникүүдийг ашиглан зураг, дүрс, текстийг зурах буюу дижитал хэлбэрт буулгана. Жишээлбэл сонингийн нийтлэл байлаа гэхэд график дизайнер хуудсан дээр нийтлэлүүдийг эвтэйхэн байрлуулна. Сэтгүүлийн нийтлэл, сурталчилгааны хувьд график дизайнер фото зураг, тусгай чимэглэл дүрсүүдийг ашиглана. График дизайны өөр нэг чухал зүйл бол судалгааны ур чадвар, уран бүтээлийг шинжих, аливаа зүйлийг өөр өнцөг, шинэ талаас нь харах ур чадвар юм. График дизайнер өөрийн дизайныг хамгаалах, ятгах чадвартай байх шаардлагатай. Ийм учраас харилцаа холбооны мэдлэг, ур чадвар их чухал. Үүний тулд мессэж, дизайныг дамжуулж буй сувгууд, илгээж буй тал, хүлээн авч буй хүмүүс, мэдээллийг задалж ойлгох үйл явц гэх мэтийг сайн мэддэг байх хэрэгтэй.

Дүрслэх урлаг

График, элментүүдийг дизайнд оруулах нь дүрслэх урлагийн ур чадвар шаарддаг. Эдгээр графикуудыг график дизайнерууд бүтээдэг. Дүрслэх урлаг гэдэг нь фото зураг, дижитал урлаг гэх мэт зураг, график бүтээл юм.

Уран бичлэг

Уран бичлэг гэдэг нь үсгийн фонт, бичлэгийн хэв маяг, холболт зэргийг уялдуулан дизайнд оруулах урлаг, урлал юм. Дүрслэлийн техникүүдийг ашиглан фонтын хэлбэр, хэмжээ, үг, үсэг хоорондын зай гэх мэтийг өөрчлөх замаар уран бичлэгийн бүтээл гаргадаг. Уран бичлэгийг уран бичээч, график дизайнер, зураач, фонт бүтээгч гэх мэт хүмүүс бүтээдэг.

Хэвлэлийн эх бэлтгэл

Хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер нь зураг, текстийг хуудсанд хэрхэн байршуулах асуудлыг шийддэг. Мөн хэвлэлийн цаас, хэмжээ, машин зэргийн онцлогийг тооцоолон дизайн бүтээдэг.

Хэвлэл

Хэвлэл гэдэг нь компьютерээс хэвлэлийн машинаар хэвлэх эсвэл эх дүрсийг олон хувь хуулбарлан хэвлэх процесс юм. Метал, чулуу, мод, даавуу, хулдаас, хуванцар гэх мэт төрөл бүрийн материал дээр хэвлэж байна.

Хэрэгсэл

График дизайнеруудын хамгийн наад захын хэрэгсэл бол харандаа юм. Харин хамгийн чухал хэрэгсэл нь оюун санаа. Технологи, прогоам хангамж ашиглаж байгаа хэдий ч бүтээлч, ухаалаг шүүмж хэрэгтэй. Дизайн гаргахад харьцуулалт, ажиглалт, тооцоолол, аналиктик ур чадварууд чухал. Бусдын зааврын дагуу л зураг гаргаж, загвар бүтээдэг хүнийг график дизайнер гэж үзэхэд хэцүү.
Мөн аливаа зүйлсийг холбох, өрөх чадвар чухалд тооцогдоно. Өрөлт, зохион байгуулалтын хэв маяг нь эцсийн хэрэглэгчид хэрхэн хүлээж авахад нөлөөлнө. Өрөлтөд компьютерийн програм хангамжийг голчлон ашигладаг.

Компьютер програм хангамж

Компьютер ашигласнаар хурдан хугацаанд төрөл бүрийн санаа хөгжүүлж, өөрчлөлт хийх боломжтой болсон хэдий ч "олон санаа оргож буцна" гээчээр олигтой шийдэлд хүрэхгүй саатах нь түгээмэл. Иймээс график дизайнерууд санаагаа цаасан дээр буулгаад, зөвшөөрөл авснаар дараагийн ажилдаа ороход хялбар болдог. Харин лого бүтээхэд компьютертэй холбогдсон sketch pad буюу зурах хэрэгсэл ашиглавал ажил хурдсана. 1990-ээд онд Adobe-ийн программууд ашиглалтанд орсноор графиз дизайны ажилд компьютер түлхүү ажиглагдах болсон. Тухайлбал AdobePhotoshop нь фото зураг янзлахад, Adobe Illustrator нь дүрс зурахад, Adobe InDesign нь хэвлэлийн эх бэлтгэхэд, Adobe Dreamweaver нь вэб дизайн бүтээхэд түгээмэл ашиглагдаж байна.

Графиз дизайны орчин үеийн чиг хандлагууд

Интерфэйс дизайн

Вэб, компьютер програм хангамжид зориулан хэрэглэгчдийн хандах хэсгийн дизайны хэрэгцээ нэмэгдсэн. Үүнийг Хэрэглэгчийн График Интерфэйс дизайн гэж нэрлэж байна. Эдгээрийг хэрэглэгчтэй харилцах хэсэг, онлайн брэндинг зэргийг интерактив болон дүрслэлээр илэрхийлэх харилцаа холбооны ур чадвартай хослуулан бүтээдэг. График дизайнерууд үүнийг хийхдээ вэб болон програм хангамж хөгжүүлэгчидтэй хамтардаг. Интерфэйс дизайны нэг чухал элмент бол икон буюу тэмдэг дүрсийн дизайн юм.

Хэрэглэгчийн зан төлөвт нийцүүлсэн дизайн

Энэ нь хэрэглэгчийн зүгээс интерфэйс, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хэрхэн харилцахыг тооцоолох замаар загвар бүтээх аргачлал юм.

Ажил мэргэжил

График дизайнерууд хэвлэл, сурталчилгаа, маркетинг, олон нийттэй харилцах гэх мэт салбарт түгээмэл ажилладаг. Мөн хувиараа ажиллах нь түгээмэл. График дизайнерууд бүтээлч хэлтэс хариуцсан захирал, анимейшн дизайнер гэх мэт төрөл бүрийн бүтээлч ажиллагаа хариуцсан албан тушаалд томилогддог. Ажил үүргийн хүрээнд зураг, дүрслэл бүтээх, фото зураг авах, анимейшн, баннер хийх гэх мэт төрөл бүрийн зүйл хийнэ. Орчин үед энэ бүх чиглэлийн дагуу мэдлэг, чадвартай байх шаардлага үүсээд байна. Мөн график дизайны чиглэлээр баклаварын зэрэгтэй, компьютер дээр ажиллах чадвар сайтай байх шаардлага үүссэн. Томоохон албан байгууллагын болон төрөлжсөн агентлагийн дизайнерууд албан тушаалын шат ахих тутам дизайн гаргахаас илүү брэнд хөгжүүлэлт, ялгарал бий болгох, ерөнхий санаа гаргах гэх мэт ажлуудыг хийж, бусад дизайнеруудыг удирдах ажил хийдэг. Мөн үйлчлүүлэгчидтэй уулзаж, захиалга авах, бусаддаа ажил даалгах гэх мэт ажил хийх болдог.

DESIGN гэж юу вэ?

DESIGN гэж юу вэ?
Манайд дизайн урлаг гэдэг ойлголт сүүлын үед хөгжиж гарч ирж байгаа болохоор хүн бүр тийм ч сайн мэдээлэлгүй байдаг дизайн урлаг гэхээр л хүмүүс хямд өртгөөр гое сайхан зүйл хийдэг гэдэг буруу ойлголт байдаг. Мэдээж тэгж байж гэмээ нь гоё сайхан зүйлийг хийж бүтээх нь хүнд ашигтай л даа гэхдээ Дизайн урлаг хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхлэж үүсч бий болсон зүйл шүү дээ. Эртний овог аймаг эрх ямбаа тодорхойлох, өөрсдийхөө хөгжлийг тодорхойлох зэргээр бие биеэсээ өрсөж зэвсг хэрэглээ янз бүрын хэлбэр донж төрхтэй хийж донжид нь тааруулж хэрэглэхэд эвтэйхэн шийдэлтэй. болгож ирсэнээр дизайн урлаг үүссэн түүхтэй гэвч энэ нь хүн төрөлхтний түүхэнд мэргэжил болон өргөжих нь их хожуу эхэлсэн юм. Дизайн урлаг хөгжих гол хөшүүрэг нь эртны баячууд юм. Эрх ямбатан тайж ноёд тухайн үеийнхээ урчууд дархчуудын үр удмаас шилж авсан хүхдүүдийг тусгайлан дадлагжуулж шилмэл урчуудыг бий болгон орд харшаа бариулах түүнийхээ зураг төслийг гаргуулах хувцас хэрэглэлээ зуруулах урлуулах зэргээр энэ урлагт үё үеийн язгууртанууд өөр өөрийнхөө боломж бололцоо хөрөнгө мөнгийг зарцуулж байсан түүхтэй. Үүнээс үүдэн дүгнэлт хийхэд энэ урлаг язгууртануудын урлаг гэж хэлэгдмээр санагддаг. Гэвч тэр үе өөр одоо бол энэ нь баян ядуу хэн бүхэнд хамааралтай, маш олон шинэжлэх ухааныг хооронд нь зангидсан асар өргөн хүрээг хамарсан бие даасан шинэжлэх ухаан болжээ. Дизайн гэдэг үг латин хэлэнд хар зураг, зохиомж зэрэг олон утга санааг агуулдаг үгнээс гаралтай үг юм. Дизайн урлаг гэдгийг хэнд ч ойлгомжтой тодорхойл гэвэл энэ нь Хэрэглээний Урлаг юм. Харин жинхэнэ ном ёсны тодорхойлолт нь: Шинэжилэх ухааны үндэслэлтэйгээр, Антрапометрын судалгаанд тулгуурлан тогтоогдсон эргономикийн нормд нийцүүлэн, эдлэхүүн эд зүйлсыг уран сайхны аргаар зохион бүтээх үйл ажиллагааг хэлнэ. Мэдээж Дизайнер хүний зайлшгүй эзэмшсэн байх 5-н зүйл 1- рт Сэтгэлгээний урлаг 2- рт Төсөл зохиомж 3- рт Дүрслэх геометр 4- рт Хар зураг 5- рт Шугам зураг За ингээд дизайнер болох залуустаа зөвлөхөд би тийм сайн дизайнер гэж өөрийгөө боддоггүй л дээ гэхдээ энэ мэргэжилээр ажиллаж байгаа хүний хувьд дизайнер хүн юуг анхаарвал ямар, зарчимаар ажиллаж байж амжилтанд хүрч сайн дизайнер болох вэ гэхээр миний бодлоор ҮРГЭЛЖ СЭТГЭ ӨӨРИЙНХӨӨРӨӨ СЭТГЭ БУСАД ДИЗАЙНЕРУУДЫН СЭТГЭЛГЭЭГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ҮГҮЙСЭГ ӨЛӨН НҮДТЭЙ бай энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хамгийн энгийн жишээн дээр тайлбар хийе л дээ жишээ нь: Би жүжиг үзэх дуртай гэхдээ би тайзан дээр тоглож байгаа жүжгийн үзэгдэлд нь биш тайзны ард юу болж байгаа бол гэж бодохоор сайхан байдаг тайзан дээр амьлах гэж байгаа амьдрал биш тайзны ард тэр жүжгийг амьдруулах гэж байгаа амьдрал нь надад сонин байдаг учираас би жүжиг үздэг. САНААГАА ДАНДАА ЗУРЖ БАЙ ТҮҮНИЙГЭЭ УЛАМ БАЯЖУУЛЖ БАЙ ДИЗАЙН УРЛАГТ ХҮН НЭГЖ БОЛДГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВ мэдээж дараа нь хэнээр ч хэлүүлэлтгүй хөдөлмөр шүү дээ. Манай дизайнеруудын дунд нэг буруу ойлголт байдаг энэ нь Компьютер сурсан байхад би дизайнер энэ тийм бишээ Дизайнер хүн компьютер дээр биш толгой дотроо сэтгэж толгой дотроо зурдаг. Харин түүнийгээ гараараа формат дээрээ буулгадаг. Мэдээж ямар нэгэн багаж ашиглаж жишээ нь харандаа, бийр, чулууны багаж, тэр ч байтгуай бид нар оюутан байхдаа ууж байсан байхуу цайгаараа хүртэл эскизээ зурчихдаг л байсан шүү дээгэх мэт зөндөө л юм бий харин хамгийн боловсронгуй багаж бол мэдээж компьютер гэдэгтэй би маргахгүй ээ. Манай нэг зочин ямар программ ашиглаж хийдэг вэ гэж асууж байсан санагдана. Гэхдээ Модолерь дизайн, График дизайн, Үйлдвэрлэлийн дизайнерүүд өөр өөрийн мэргэжилдээ тохирсон програм хэрэглэдэг. Интерьер Экстерьер Үйлдвэрлэлийн дизайнерууд бол AUTO CAD, 3DS MAX, ARCHICAD зэрэг олон програм хэргэлдэг гэвч сүүлийн үед зөвхөн цохны загвар гаргадаг хаалганий загвар гаргадаг гэрэлтүүлгийн зохиомж хийдэг гээд л зөндөө програм гарсан байгаа тэр ч байтгуай мозайк хийдэг програм хүртэл байгаа.

Дижитал дизайн