График дизайн
Graphic symbols are often functionalist and anonymous,[1] as these pictographs from the US National Park Service illustrate.
Гарчиг
Түүх
График дизайн нь харьцангуй шинэ урсгал хэдий ч уг нэршлийг анх 1922 оны үед Виллам Аддисон Двиггин гаргаж ирсэн.[1] Гэсэн хэдий ч график дизайн гэж тооцох болохуйц түүх дурсгалын үлдэгдлүүд олон байдаг. Жишээ нь Ромын Тражаны хананууд дээрх дүрслэл гэх мэт. 20-с 21-р зуунд сурталчилгаа, мэдээлэл, харилцаа холбооны сувгууд хүчтэй хөгжсөн учраас сурталчилгааны материал, график дизайн, уран зураг гэсэн ойлголтууд хоорондоо давхцах болсон. Энэ гурван чиглэл адилхан онол, зарчим, загварын элмент ашигладаг. Сурталчилгааны зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах явдал байдаг бол график дизайны зорилго нь "мэдээллийг эмх цэгцтэй байдлаар илэрхийлэх, санааг буулган илэрхийлэх, мэдрэмж төрүүлэхэд" оршино.[2] Манай улсын хувьд социалист нийгмийн үед илүү түлхүү хөгжиж ирсэн ба график дизайн, зураач урчуудыг ЗХУ, европын социалист дэглэмтэй орнууд руу мэргэжилтэн бэлтгэх журмаар явуулж байсан. 1990 онд ардчилсан хувьсгал эхэлсэнээр 2000-аад оны эхэн үе хүртэл уналтанд орсон байсан юм.Хэрэглээ
Өнгө
Дизайныг бүтээгдэхүүн борлуулах, мессэж, үзэл санааг илэрхийлэхэд ашигладаг. Компаний лого, өнгө, сав, баглаа боодол, текст зэргийг нэгтгэн брэндинг гэж нэрлэдэг. График дизайнерууд брэндинг болон ялгарал үүсгэх үйлчилгээнүүдийг түгээмэл санал болгодог. Брэндинг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, бэлгэ тэмдгийг бусдаас ялгаруулахад ач холбогдолтой байдаг бол ялгарал нь тухайн компаний имиж, бүтэц, онцлогтой холбоотой. Брэндинг, ялгаралыг бүтээхийн тулд дизайнерууд маркетинг, харилцаа холбоо, сурталчилгааны текст бичдэг мэргэжилтэн зэргээс бүрдсэн багтай хамтран ажилладаг.
Газарзүй, шинжлэх ухаан, математик гэх мэт хичээлийн номнууд төрөл бүрийн график, диаграм, зурагтай байдаг. Жишээ нь хүний биеийн антомийн зургийг харж болно. Сургалтын материалуудыг илүү хялбар, ойлгомжтой болгохын тулд график дизайныг ашигладаг.
Нисэх онгоцны буудал, үзэсгэлэнгийн танхим гэх мэт олон нийтийн газруудад байдаг зам заах чиглэл, зааварчилгаанууд нь зорчигчдод хурдан хугацаанд, хялбар ойлгогдох мэдээлэл олгох зориулалттай. График дизайн нь тэмдэг, дүрс, өнгө зэргийг ашиглан, тодорхой зайнаас харагдахуйц дизайнууд боловсруулдаг. Жишээ нь орчны график дизайнер нь хүмүүст замаа олоход тустай дүрс хийдэг. Үүнтэй холбогдуулан "архитектурын график" гэдэг нэршлийг нисэх онгоцны буудлын тэмдэглэгээг бүтээдэг Жэйн Дэвис Доггет гаргаж ирсэн боловч 2014 оны байдлаар орчны график гэдэг үг илүү ашиглагдсан байна.[3]
Энтертайнмент салбарт график дизайныг чимэглэл, тайз засал, дүрслэл гэх мэт эд ашигладаг. Мөн ном, комик, DVD, CD-ний хавтас, киноны эхлэл, төгсгөлд гардаг танилцуулга, ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт ашигладаг. Мөн футболка, аяга гэх мэт сурталчилгаа, борлуулалтын зоруилалттай хэрэгслүүдэд бас ашигладаг.
Шинжлэх ухааны сэтгүүл, мэдээ, мэдээллийн тоо баримт, текстийг илүү ойлгомжтой болгоход ашигладаг график дизайныг мэдээний дизайн гэж нэрлэдэг. Сонин, сэтгүүл, блог, телевиз, кино зэрэгт график дизайныг чимэглэл, мэдээллийн зорилгоор түгээмэл хэрэглэдэг.
Ур чадвар
График дизайн хийхийн тулд текст, зураг, дүрслэлийг тодорхой хэв маягт оруулдаг. Уран зураг, уран бичлэг болон бусад техникүүдийг ашиглан зураг, дүрс, текстийг зурах буюу дижитал хэлбэрт буулгана. Жишээлбэл сонингийн нийтлэл байлаа гэхэд график дизайнер хуудсан дээр нийтлэлүүдийг эвтэйхэн байрлуулна. Сэтгүүлийн нийтлэл, сурталчилгааны хувьд график дизайнер фото зураг, тусгай чимэглэл дүрсүүдийг ашиглана. График дизайны өөр нэг чухал зүйл бол судалгааны ур чадвар, уран бүтээлийг шинжих, аливаа зүйлийг өөр өнцөг, шинэ талаас нь харах ур чадвар юм. График дизайнер өөрийн дизайныг хамгаалах, ятгах чадвартай байх шаардлагатай. Ийм учраас харилцаа холбооны мэдлэг, ур чадвар их чухал. Үүний тулд мессэж, дизайныг дамжуулж буй сувгууд, илгээж буй тал, хүлээн авч буй хүмүүс, мэдээллийг задалж ойлгох үйл явц гэх мэтийг сайн мэддэг байх хэрэгтэй.Дүрслэх урлаг
График, элментүүдийг дизайнд оруулах нь дүрслэх урлагийн ур чадвар шаарддаг. Эдгээр графикуудыг график дизайнерууд бүтээдэг. Дүрслэх урлаг гэдэг нь фото зураг, дижитал урлаг гэх мэт зураг, график бүтээл юм.Уран бичлэг
Уран бичлэг гэдэг нь үсгийн фонт, бичлэгийн хэв маяг, холболт зэргийг уялдуулан дизайнд оруулах урлаг, урлал юм. Дүрслэлийн техникүүдийг ашиглан фонтын хэлбэр, хэмжээ, үг, үсэг хоорондын зай гэх мэтийг өөрчлөх замаар уран бичлэгийн бүтээл гаргадаг. Уран бичлэгийг уран бичээч, график дизайнер, зураач, фонт бүтээгч гэх мэт хүмүүс бүтээдэг.Хэвлэлийн эх бэлтгэл
Хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер нь зураг, текстийг хуудсанд хэрхэн байршуулах асуудлыг шийддэг. Мөн хэвлэлийн цаас, хэмжээ, машин зэргийн онцлогийг тооцоолон дизайн бүтээдэг.Хэвлэл
Хэвлэл гэдэг нь компьютерээс хэвлэлийн машинаар хэвлэх эсвэл эх дүрсийг олон хувь хуулбарлан хэвлэх процесс юм. Метал, чулуу, мод, даавуу, хулдаас, хуванцар гэх мэт төрөл бүрийн материал дээр хэвлэж байна.Хэрэгсэл
График дизайнеруудын хамгийн наад захын хэрэгсэл бол харандаа юм. Харин хамгийн чухал хэрэгсэл нь оюун санаа. Технологи, прогоам хангамж ашиглаж байгаа хэдий ч бүтээлч, ухаалаг шүүмж хэрэгтэй. Дизайн гаргахад харьцуулалт, ажиглалт, тооцоолол, аналиктик ур чадварууд чухал. Бусдын зааврын дагуу л зураг гаргаж, загвар бүтээдэг хүнийг график дизайнер гэж үзэхэд хэцүү.Мөн аливаа зүйлсийг холбох, өрөх чадвар чухалд тооцогдоно. Өрөлт, зохион байгуулалтын хэв маяг нь эцсийн хэрэглэгчид хэрхэн хүлээж авахад нөлөөлнө. Өрөлтөд компьютерийн програм хангамжийг голчлон ашигладаг.
No comments:
Post a Comment