DESIGN гэж юу вэ?
Манайд дизайн урлаг гэдэг ойлголт сүүлын үед хөгжиж
гарч ирж байгаа болохоор хүн бүр тийм ч сайн мэдээлэлгүй байдаг дизайн
урлаг гэхээр л хүмүүс хямд өртгөөр гое сайхан зүйл хийдэг гэдэг буруу
ойлголт байдаг. Мэдээж тэгж байж гэмээ нь гоё сайхан зүйлийг хийж бүтээх
нь хүнд ашигтай л даа гэхдээ Дизайн урлаг хүн төрөлхтөн үүссэн цагаас л
эхлэж үүсч бий болсон зүйл шүү дээ. Эртний овог аймаг эрх ямбаа
тодорхойлох, өөрсдийхөө хөгжлийг тодорхойлох зэргээр бие биеэсээ өрсөж
зэвсг хэрэглээ янз бүрын хэлбэр донж төрхтэй хийж донжид нь тааруулж
хэрэглэхэд эвтэйхэн шийдэлтэй. болгож ирсэнээр дизайн урлаг үүссэн
түүхтэй гэвч энэ нь хүн төрөлхтний түүхэнд мэргэжил болон өргөжих нь их
хожуу эхэлсэн юм. Дизайн урлаг хөгжих гол хөшүүрэг нь эртны баячууд юм.
Эрх ямбатан тайж ноёд тухайн үеийнхээ урчууд дархчуудын үр удмаас шилж
авсан хүхдүүдийг тусгайлан дадлагжуулж шилмэл урчуудыг бий болгон орд
харшаа бариулах түүнийхээ зураг төслийг гаргуулах хувцас хэрэглэлээ
зуруулах урлуулах зэргээр энэ урлагт үё үеийн язгууртанууд өөр өөрийнхөө
боломж бололцоо хөрөнгө мөнгийг зарцуулж байсан түүхтэй. Үүнээс үүдэн
дүгнэлт хийхэд энэ урлаг язгууртануудын урлаг гэж хэлэгдмээр санагддаг.
Гэвч тэр үе өөр одоо бол энэ нь баян ядуу хэн бүхэнд хамааралтай, маш
олон шинэжлэх ухааныг хооронд нь зангидсан асар өргөн хүрээг хамарсан
бие даасан шинэжлэх ухаан болжээ. Дизайн гэдэг үг латин хэлэнд хар
зураг, зохиомж зэрэг олон утга санааг агуулдаг үгнээс гаралтай үг юм.
Дизайн урлаг гэдгийг хэнд ч ойлгомжтой тодорхойл гэвэл энэ нь
Хэрэглээний Урлаг юм. Харин жинхэнэ ном ёсны тодорхойлолт нь: Шинэжилэх
ухааны үндэслэлтэйгээр, Антрапометрын судалгаанд тулгуурлан тогтоогдсон
эргономикийн нормд нийцүүлэн, эдлэхүүн эд зүйлсыг уран сайхны аргаар
зохион бүтээх үйл ажиллагааг хэлнэ. Мэдээж Дизайнер хүний зайлшгүй
эзэмшсэн байх 5-н зүйл 1- рт Сэтгэлгээний урлаг 2- рт Төсөл зохиомж 3-
рт Дүрслэх геометр 4- рт Хар зураг 5- рт Шугам зураг За ингээд дизайнер
болох залуустаа зөвлөхөд би тийм сайн дизайнер гэж өөрийгөө боддоггүй л
дээ гэхдээ энэ мэргэжилээр ажиллаж байгаа хүний хувьд дизайнер хүн юуг
анхаарвал ямар, зарчимаар ажиллаж байж амжилтанд хүрч сайн дизайнер
болох вэ гэхээр миний бодлоор ҮРГЭЛЖ СЭТГЭ ӨӨРИЙНХӨӨРӨӨ СЭТГЭ БУСАД
ДИЗАЙНЕРУУДЫН СЭТГЭЛГЭЭГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ҮГҮЙСЭГ ӨЛӨН НҮДТЭЙ бай энэ нь
юу гэсэн үг вэ гэхээр хамгийн энгийн жишээн дээр тайлбар хийе л дээ
жишээ нь: Би жүжиг үзэх дуртай гэхдээ би тайзан дээр тоглож байгаа
жүжгийн үзэгдэлд нь биш тайзны ард юу болж байгаа бол гэж бодохоор
сайхан байдаг тайзан дээр амьлах гэж байгаа амьдрал биш тайзны ард тэр
жүжгийг амьдруулах гэж байгаа амьдрал нь надад сонин байдаг учираас би
жүжиг үздэг. САНААГАА ДАНДАА ЗУРЖ БАЙ ТҮҮНИЙГЭЭ УЛАМ БАЯЖУУЛЖ БАЙ ДИЗАЙН
УРЛАГТ ХҮН НЭГЖ БОЛДГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВ мэдээж дараа нь хэнээр ч
хэлүүлэлтгүй хөдөлмөр шүү дээ. Манай дизайнеруудын дунд нэг буруу
ойлголт байдаг энэ нь Компьютер сурсан байхад би дизайнер энэ тийм бишээ
Дизайнер хүн компьютер дээр биш толгой дотроо сэтгэж толгой дотроо
зурдаг. Харин түүнийгээ гараараа формат дээрээ буулгадаг. Мэдээж ямар
нэгэн багаж ашиглаж жишээ нь харандаа, бийр, чулууны багаж, тэр ч
байтгуай бид нар оюутан байхдаа ууж байсан байхуу цайгаараа хүртэл
эскизээ зурчихдаг л байсан шүү дээгэх мэт зөндөө л юм бий харин хамгийн
боловсронгуй багаж бол мэдээж компьютер гэдэгтэй би маргахгүй ээ. Манай
нэг зочин ямар программ ашиглаж хийдэг вэ гэж асууж байсан санагдана.
Гэхдээ Модолерь дизайн, График дизайн, Үйлдвэрлэлийн дизайнерүүд өөр
өөрийн мэргэжилдээ тохирсон програм хэрэглэдэг. Интерьер Экстерьер
Үйлдвэрлэлийн дизайнерууд бол AUTO CAD, 3DS MAX, ARCHICAD зэрэг олон
програм хэргэлдэг гэвч сүүлийн үед зөвхөн цохны загвар гаргадаг
хаалганий загвар гаргадаг гэрэлтүүлгийн зохиомж хийдэг гээд л зөндөө
програм гарсан байгаа тэр ч байтгуай мозайк хийдэг програм хүртэл
байгаа.
No comments:
Post a Comment